НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш явагдана

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-09-18 11:12:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын 2021 оны есдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг маргааш Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.


Энэ удаагийн супер шагналын эзэн 40 сая төгрөг хожих юм. 


Иргэн та 2021 оны наймдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдаа хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. 


Холбоотой мэдээ