Нийслэлд 30 мянга гаруй иргэн гэрээр эмчлүүлж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-09-20 11:47:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн хугацаанд нийслэлд нийт 2554 хүнийг “КОВИД-19” халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулжээ.

 

Үүнээс 1210 хүнд ПГУ /PCR/, 1344 хүнд түргэвчилсэн шинжилгээ хийсэн байна.

 

Нийслэлийн хэмжээнд “КОВИД-19” халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 6608 иргэн, тусгаарлах байранд эмчлүүлж буй батлагдсан тохиолдол 370, гэрээр эмчлүүлж буй батлагдсан тохиолдол 30.626, гэрийн ажиглалтад буй ойрын хавьтал 22.773 иргэн байгаа аж.

Холбоотой мэдээ