Мөрөн сумын 150 гаруй өрх цэвэр, бохирын шугамд холбогдоно

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-09-20 16:55:41

Хөвсгөл /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн санаачилгаар "Мөрөндөө сайхан амьдарцгаая' хөтөлбөр хэрэгжиж байна. Хөтөлбөрийн  хүрээнд энэ жил тус аймгийн Мөрөн сумын 7, 13 -р багт хэрэгжиж байгаа цэвэр, бохирын шугамд 400 орчим, дулаан, цэвэр, бохирын шугамд 150 гаруй өрх холбогдож хашаандаа ая тухтай амьдрах боломжийг бүрдүүлнэ.


Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ажиллах үеэр тус ажлын үр дүн, ач холбогдлын талаар газар дээр нь танилцлаа. Энэ үеэр хөтөлбөр амжилттай хэрэгжвэл бусад аймагт жишиг болгон хэрэгжүүлэхэд загвар болох юм байна гэдгийг онцолж байлаа. 

Холбоотой мэдээ