Сумдын наадам болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн 6 сум энэ сарын 3-4-ний хооронд баяр наадмаа тэмдэглэж байна.
Энэ жил тус аймагт бороо хур элбэгтэй зуншлага сайхан байна. Ноён, Номгон, Манлай, Хүрмэн, Баян-Овоо, Ханбогд сумын наадам өчигдөр эхэлсэн бөгөөд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Мөн Баяндалай, Булган сумын наадам энэ сарын 6-7-ны өдөр болох бөгөөд 22-нд Цогт-Овоо, 21-нд Ханхонгор, 20-нд Гурвантэс, Цогтцэций сум баяр наадмаа тэмдэглэх аж. Мандал-Овоо сумын баяр наадмын тов гараагүй байна гэж тус сумын засаг дарга мэдээллээ.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ

Монгол Улсын зүүн хязгаараас Б.Бямбадорж: Цэрэгт гэртээ байгаа юм шиг сайхан тав тухтай байна
17 цаг

СЭЛЭНГЭ: Хоршоологчдын хамтын ажиллагааг өргөжүүлж, тогтвортой хөгжлийг дэмжихээр чуулж байна
19 цаг