“Соёлын наадам” Хүй долоон худагт 9 дэх жилдээ болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-07-04 16:54:44

СУИС, Монголын Урлагийн Зөвлөл /МУЗ/, БНСУ-ын “МЕТАА” компани хамтран Монголын үндэсний соёл урлагийг гадаад дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээг өргөжүүлэх зорилготой “Соёлын наадам”-ыг энэ сарын 11,12-нд Хүй долоон худагт зохион байгуулна.

9 дэх жилдээ зохион байгуулж буй тус наадамд наадамчин олон, гадаадын зочид гийчид хурдан морины уралдаан сонирхохын зэрэгцээ үндэсний өв соёл, уламжлалт гар урлалаас суралцах, язгуур урлагийн тоглолт үзэх боломжтой.

Наадмын хүрээнд “Сэрсэн тал” үндэсний урлагийн тоглолт, “Монголын нэг өдөр” соёл урлаг, гар урлалын хотхон байгуулж, уран бичлэг, эсгий урлаг, зүймэл урлал ба зээгт наамал, ардын аман зохиол, үндэсний тоглоом наадгай, монгол сийлбэр, хээ угалз, хөрөг зураг болон хөгжилтэй нүүр будгийн өртөө ажиллах юм.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ