"Алтаргана-216" наадмын баримтат киноны төрөлд Монгол найруулагчийн бүтээл тусгай байр эзлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭЭнэ сарын 1-3-ны өдөр ОХУ-ын Буриад улсын нийслэл Улан-Үд хотноо Буриад үндэсний их наадам “Алтаргана-2016” урлаг, спортын их наадам боллоо.
Наадамд манай улсаас Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод, Булган, Хэнтий аймгийн төлөөлөл оролцсон бөгөөд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Ерөө, Хүдэр сумын буриад зон амжилттай оролцов. Наадмын үйл ажилагаанд ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр оролцсон нь энэ жилийн наадмын онцлог байлаа. “Алтаргана-2016” урлаг, спортын их наадамд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, аймгийн Засаг даргын орлогч Ж.Баярмагнай нар оролцлоо. “Алтаргана-2016” Буриад үндэсний их наадамд Сэлэнгийн ард түмэн ардын аман зохиолын, буриад ардын дуу, үлгэр, ерөөл, магтаал, гоо бүсгүй шалгаруулах “Дангина” уралдаан, гар урлалын үзэсгэлэн болон буриадын бөхийн тэмцээнд амжилттай оролцоод ирэв. Буриад бөхийн тэмцээнд аймгийн заан М.Баярмандах, аймгийн харцага М.Жаргалсайхан нар жин жиндээ хоёрдугаар байранд шалгарав. Мөн буриад зоны амьдралыг харуулсан баримтат киноны уралдаанд найруулагч Ё.Балдангийн найруулсан “Өвгөн баавайн хууч буюу нандин бууц” баримтат кино тусгай байрын шагнал хүртлээ.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг