Боловсролын ялгааг арилгахын тулд хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-07-04 21:10:37

Харвардын их сургуулийн Азийн манлайллын төвийн ерөнхийлөгч, Харвардын Кеннеди их сургуулийн зочин илтгэгч Самуэл Хансу Ким өнөөдөр Чингис зочид буудлын хурлын танхимд “Хот хөдөөгийн боловсролын ялгаа” сэдвээр лекц уншлаа.

Тэрбээр, “Боловсролыг сайжруулахын тулд удирдагчид бусадтай хамтрах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хамтын ажиллагаа чухал. Боловсролын ялгааг өөрчлөхийн тулд хүмүүсийн сэтгэлгээ, боловсролын тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Монголын боловсрол ямар байгаа талаар кредит түвшинд судалгаа хийгээгүй. Гэхдээ хүмүүсээс мэдээлэл авахад ялгаа их байна гэдэг. Монгол Улсын хувьд өрсөлдөх чадвартай боловсролын ялгааг арилгахын тулд чанарыг сайжруулах хэрэгтэй. Сайн сургууль, хөтөлбөр, дэд бүтэц байгаа ч гэсэн хүн бүр зүтгэл гарган энэ нөхцөл байдлыг өөрчлөхийн төлөө хамтарч ажиллахгүй бол Засгийн газар дангаараа чадахгүй” хэмээсэн юм.

“Азийн Хүлэг улс” бодлогын судалгааны хүрээлэнгээс зохион байгуулж буй энэхүү лекцийг үнэ төлбөргүй олон нийтэд хүргэсэн юм.

Тус хүрээлэн хөгжлийн бодлогын чиглэлээр тогтмол арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсний анхных нь ийнхүү олон улсын лидер илтгэгчээр эхэлж байна.

Зочин илтгэгч Самуэл Хансу Ким нь БНСУ-ын иргэн бөгөөд Азийн залуу удирдагчдыг чадавхжуулахад чиглэсэн олон төсөл хөтөлбөр удирддаг дэлхийн хэмжээний залуу удирдагч юм.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ