ӨНӨӨДӨР: ЭМЯ-наас коронавирусний асуудлаар мэдээлнэ

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2021-09-24 07:43:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 24-нд болох үйл явдлын тойм:

10.00 цагт “Новотел” зочид буудалд “HoReCa Mongolia-2021” зочлох үйлчилгээний III чуулган болно.

10.30 цагт “УБ Гранд”-д Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны 25 жилийн ойд зориулан гаргасан "Эрдэнэсийг ундруулагч, илч гэрлийн эздийн тэмцэл, хөдөлгөөн" номын нээлт болно. Утас: 99907026

11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

11.40 цагт МҮХАҮТ-д тус танхим, "Сити" их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулна. 

12.00 цагт Монгол Японы эмнэлгийг АШУҮИС-ын харьяанд албан ёсоор хүлээлгэн өгөх ёслол болно. Утас: 99002030

13.00 цагт Хангарди ордонд “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурал болно. 

19:30 цагт МҮХАҮТ-д тус танхимын дэргэдэх Бизнес акамдемийн “Harvard ManageMentor” хөтөлбөрийн анхны төгсөлтийн баяр болно.

Холбоотой мэдээ