Улаанбаатар 19-21 хэм дулаан байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 19-21 хэм дулаан байна.
Малчид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар хүчтэй
салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2021 оны 09 сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун,
төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим
газраар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун аймгуудын
нутгийн зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэж шороон шуурга
шуурна. Монгол-Алтайн уулархаг нутгаар 5-10 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг
нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр
11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 21-26 хэм,
бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун
өмнөөс секундэд 6-11 метр. 16-18 хэм дулаан байна.
Тэрэрлж орчмоор: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун
өмнөөс секундэд 6-11 метр. 14-16 хэм дулаан байна.
2021 оны 09 дүгээр сарын 25-29 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
Сарын 25-нд баруун болон
төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд төв
болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, 27-нд баруун аймгуудын
нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 28-нд баруун болон
төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо, уулархаг нутгаар
нойтон цас орно. Салхи 25-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч
ширүүсэж шороон шуурга, 26-28-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч
ширүүснэ. 25-наас нутгийн баруун хэсгээр цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүсэж
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын
эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм,
говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан,
бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан
байна.