МАН-ын төлөөлөгч нар “Түр үнэмлэх”-ээ гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-07-05 00:53:13

Хөвсгөл аймгийн МАН-аас ИТХ-д  41 хүн нэр дэвшин өрсөлдсөнөөс 33 төлөөлөгч сонгогдож “Түр үнэмлэх”-ээ аймгийн Сонгуулийн хорооны дарга П.Ариунбатаас гардан авлаа.

Нийт сонгогдсон төлөөлөгчдийн 21 хувийг эмэгтэйчүүд, 70 хувийг 29-45 насны залуус эзэлж байна. Хамгийн өндөр настай төлөөлөгчөөр Тариалан сумын ерөнхий эмч Л.Гэрэлхүү сонгогдсон бол хамгийн залуу нь 29 настай Рашаант сумын Засаг даргын орлогч Д.Өнөрболд байна.

Мөн  аймгийн ИТХ-д хамгийн өндөр саналаар буюу 73,6 хувьтай Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх сонгогдсон бол мэргэжлийн хувьд дийлэнх хувийг эдийн засагч, инженер, боловсролын салбарынхан бүрдүүлжээ. Нийт 33 төлөөлөгчийн 18 нь улиран сонгогдож байгаа туршлагатай бөгөөд Хөвсгөл аймгийн МАН-ын хороо энэ удаагийн сонгуульд амжилттай оролцсоноор гурав дараалан орон нутгийн сонгуульд ялалт байгуулж  аймагт бодлогоо тогтвортой хэрэгжүүлэхээр болжээ.                                                                

Б.Гантуяа

Холбоотой мэдээ