Мөрөн хотын төвд нохой сүргээрээ явдаг болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-07-05 01:11:45

Мөрөн сумын үе үеийн дарга  нарын шүдний өвчин болсон нохойн асуудал шийдэгдэхгүй байсаар олон жилийг ардаа үдлээ.

Он гарсаар нохой устгал төсөв хөрөнгөгүйн улмаас хийгээгүй бөгөөд хотын төв гудамж, цэцэрлэгт хүрээлэнгээр золбин нохой олширч сүүлдээ сүрэглэн явдаг болжээ. Нохой устгалд 8 сая төгрөг төсөвлөсөн ч тэр нь тендертэй холбоотой удааширсан гэнэ. Аялал жуулчлалын тулгуур төв болсон Мөрөн хотыг дайран өнгөрч буй гадна дотны зочид руу ч золбин нохой дайрсан асуудал гарчээ. Одоогоор нохой устгалын ажил хийгдэхгүй байгаа ч иргэдийн дуудлагын дагуу иргэдээс ирсэн гомдлыг барагдуулж байгаа бөгөөд Мөрөн сумын Хот тохижилт үйлчилгээний төвөөс энэ сард нохой устгалын ажлыг хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Гэвч халууны улиралд устгал хийх нь зохистой эсэх тал дээр асуудалтай байгаа ажээ.                  

  Б.Гантуяа 

Холбоотой мэдээ