Аавууд тулгамдаж буй асуудлаа хэлэлцэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛДэлхийн зөн Хөвсгөл орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Үр жимстэй гэр бүл төрийн бус байгууллага хамтран “Сайн аав” өдөрлөгийг 4 дэхь жилдээ зохион байгуулж 30 орчим аавууд тулгамдаж байгаа асуудлаа ярилцаж, хүүхдээ хүмүүжүүлэхэд анхаарах зүйлүүдэд суралцан, аавын үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлж байгаагаа дүгнэн хэлэлцжээ.
Энэ үеэр аавуудад ажлын байр хэрэгтэй байна, төр засгийн зүгээс гэр бүлээ авч явахад тодорхой бодлогын түвшинд дэмждэг байх хэрэгтэй гэдгийг хэлж гэр бүлийн үнэ цэнийн талаар мэдээлэл, мэдлэг хомс байдгийг ч нуусангүй. Мөн орон нутагт эрэгтэйчүүдэд шаардлагатай үед зөвлөгөө өгдөг газар, үзүүлэх эмнэлэг гээд олон тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж мэдээлэл зөвлөгөө авчээ.
Б.Гантуяа