Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 0.01 хувиар чангарчээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
oyundelger@montsame.gov.mn
2021-09-27 08:27:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш энэ оны наймдугаар сард 2848.91 төгрөг байв.


Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 0.2 төгрөг буюу 0.01, өмнөх сарынхаас 0.07 төгрөг буюу 0.002 хувиар чангарсаныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.


Монголбанкнаас зарласан төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш өнгөрсөн сард 439.91 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 28.73 төгрөг буюу 7.0, өмнөх сарынхаас 0.02 төгрөг буюу 0.004 хувиар суларчээ.


Харин төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш наймдугаар сард 38.72 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 0.12 төгрөг буюу 0.3, өмнөх сарынхаас 0.14 төгрөг 0.4 хувиар суларсан байна.

Холбоотой мэдээ