19 хүн жолооны эрхээ хасуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-07-05 19:39:16

Өмнөговь аймагт сүүлийн 10 хоногийн мэдээгээр 19 хүн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулжээ.

Дулааны улирал эхэлсэнтэй холбоотой согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох иргэдийн тоо ихсэж байгааг тус аймгийн Цагдаагийн газраас мэдээлж байна. 2016 он гарсаар авто тээврийн хэрэг 25 бүртгэгдсэн байна. Авто тээврийн гэмт хэргийн улмаас 11 хүн амь насаа алдсан аж. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг иргэдэд сануулсаар байгаа хэдий ч энэхүү хэргийн тоо буурахгүй байгааг холбогдох албаны хүмүүс мэдэгдэж байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ