Хараа голын ай сав газарт дөрвөн төрлийн нийт 320 ширхэг суулгац тарьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн
санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний нээлт Сэлэнгэ аймгийн
Мандал суманд өнөөдөр боллоо.
Нээлтийн
үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ч.Ундрам, МУИС-ийн төлөөлөл,
Мандал сумын удирдлагын баг хамт болон төр, хувийн хэвшлийн 200
гаруй иргэн оролцов.
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ өдөр Мандал
суманд 20
орчим байгууллагын 200 орчим иргэн нэгдэж, Хараа голын ай сав газар
ургахад тохиромжтой хайлаас, бургас, долоогоно зэрэг дөрвөн
төрлийн
нийт 320 ширхэг суулгацыг тарьсан байна. Мөн тус үйл
ажиллагаанд Мандал
сумын ерөнхий боловсролын сургуулиуд, сургуулийн өмнөх боловсролын байгууллага
болон Зүүнхараа
политехник коллеж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 413-р нээлттэй, хаалттай
хорих анги оролцсон байна.