Замын сангийн хөрөнгөөр хийсэн ажлууд дуусав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-07-06 13:17:54

   Увс аймагт энэ жил замын сангийн хөрөнгөөр 7 ажил хийгдээд байна.

 Тухайлбал, Улаангом сумын Ахлах 4 дүгээр сургуулийн урд талын автомашины зогсоолыг 36,8 сая төгрөгөөр “Тэнгэрлэг хийц” компани барьжээ. Мөн 1 дүгээр 48 айлын орон сууцны өмнөх талбайд автомашины зогсоол, явган хүний зам барих ажлыг 55,6 сая төгрөгөөр тус компани гүйцэтгэсэн. Тус компани нь Гашуун хорооллын чиглэлийн 1,2 км-т сайжруулсан хайрган замыг 27 сая төгрөгөөр тавьснаас гадна Икэл хөгжмийн талбайн тохижилтын ажлыг 15 сая төгрөгөөр гүйцэтгэв.

 Чандманын 1 дүгээр буудлаас 2 дугаар  буудал хүртэл 1,4 км-т сайжруулсан хайрган зам тавих ажлыг 35,1 сая төгрөгөөр “Увс АЗЗА” төрийн өмчит компани гүйцэтгэсэн байна. Түүнчлэн тус компани нь Улаангом сумын 6 дугаар  багт Улиасны хэвийн чиглэлд автобусны зогсоол барих, 350 м-т сайжруулсан шороон зам тавих ажлыг  ч гүйцэтгэжээ.

Харин Хөндлөнгийн голын гүүрийг 24,9 сая төгрөгөөр “Энержи Импайр” компани барьжээ.

 Замын сангийн хөрөнгөөр хийгдэх ажлууд бүгдээрээ хийгдэж, ашиглалтад ороод байна. Үндсэндээ 7 ажлыг гурван компани хувааж авч гүйцэтгэсэн байна.

Увс аймаг Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ