Мөрөн сум ирэх онд 14,3 га газрын иргэдэд өмчлүүлнэ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-10-11 12:23:46

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн сумын ИТХ-ын ээлжит бус 7-р хуралдаан боллоо. 

Хуралдаанаар сумын Засаг даргаас 2022 онд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээний талаар ирүүлсэн саналыг хэлэлцэх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 2022 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох асуудлыг ирэх 11-р сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар төлөвлөж байгаа юм.


Иймээс сумдын саналыг нэгтгэн аймгийн ИТХ-ын хуралдаан энэ сарын 13-ны өдөр хуралдахаар төлөвлөж байгаа тус асуудлыг өнөөдрийн хуралдаанаар  хэлэлцлээ. Мөрөн сум 2022 онд 14 багийн хэмжээнд нийт 210 иргэнд 14,3 га газар өмчлүүлэхээр төлөвлөгөөндөө тусгасан байна. Энэхүү асуудлыг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжиж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанд оруулахаар  боллоо. 

 

Холбоотой мэдээ