Нийт 169,8 мянган толгой мал өөрийн аймгийн нутагт оторлоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-10-11 16:38:34

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн хэмжээнд есөн сумын  нийт 209 өрхийн 169,8 мянган толгой мал өөрийн аймгийн нутагт отроор өвөлжиж, хаваржих  судалгааг аймгийн ХХААГ-аас гаргажээ.

Үүнээс хилийн зурваст  зургаан сумын 148 өрхийн 129,9 мянган толгой мал, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт гурван сумын 55 өрхийн 39,9 мянган толгой мал оторлохоор байна. Энэ жил Дорноговь аймаг гадны аймгийн отрын мал өвөлжүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн аж.

Холбоотой мэдээ