2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Үндэсний давхар даатгал компанийн Малын индексжүүлсэн даатгалд малаа даатгуулсан малчдад нийт 2 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгоно.
2020 оны өвөл, хаварт цаг хүндэрч ган зудад нэрвэгдсэн Баянхонгор аймгийн малчид эрсдэлээ тооцон мал сүргээ даатгуулсан байжээ. Тодруулбал, цагийн байдалд эрсдэлээ зөв тооцоолон мал сүргээ даатгуулсан малчид 60 гаруй мянган толгой малынхаа амьдын үнийг нөхөн авахаар байгаа аж.
Нөхөн олговрыг тун удахгүй малчдын дансанд шилжүүлэхээр болсон тухай мэдээллийг Үндэсний давхар даатгал компанийн төлөөлөгчид мэдээллээ.