Согтуугаар хятад мотоцикль жолоодож яваад 5 хүн амь алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-07-06 14:45:12

Өмнөговь аймагт он гарснаас хойш авто тээврийн хэргийн улмаас 11 хүн нас баржээ. Үүнээс 5 хүн согтуугаар хятад ява жолоодож яваад авто ослоор нас барсан байна.

Өмнөговь аймгийн хувьд өвлийн улиралд тодорхой хугацаанд мотоцикльтой зорчихыг хориглодог боловч энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй байгаа юм. Учир нь малчид болон сумдын иргэд хөдөө хээр согтуугаар мотоцикль жолоодох нь элбэг байгаа аж.

Мэргэжлийн хүмүүс хэлэхдээ хөдөөгийн замд явах мотоциклийн болон хамгаалалтын малгайны  стандарт Монголд байдаггүй гэнэ. Тиймээс БНХАУ-аас орж ирдэг  ява мотоциклиудад хяналт тавих боломжгүй байгаа гэлээ.

Хятад яванууд нь цайран офудтай учраас хөдөөгийн замд тохиромжгүй байгааг Цагдаагийн байгууллагаас онцолсон юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ