ОХУ-д долоо хоног дараалан өдөрт 900 гаруй хүн халдвараар нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-10-12 17:00:04

МОСКВА. /RT/. Сүүлийн 24 цагт ОХУ-д коронавирусний улмаас 973 хүн нас барлаа гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.


Энэ нь цар тахал дэгдсэнээс хойш нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болжээ. Үүнээс гадна, ОХУ-д долоон хоног дараалан өдөрт 900 гаруй хүн коронавирусний улмаас нас барсан байна.


ОХУ-д коронавирусний халдварын нийт тохиолдлын тоо өнгөрсөн хоногт  28 190 -ээр нэмэгдэж, 7 832 964 болжээ. Сүүлийн 24 цагт 20 706 хүн халдвараас эдгэрч, эдгэрсэн хүний тоо 6 894 285 хүрлээ гэж шуурхай штаб мэдээлэв.


ОХУ-ын нийслэл Москва хотод коронавирусний халдварын нийт тохиолдлын тоо 4 699-өөр нэмэгдэж, 1 688 376 болсон бол нас барсан тохиолдлын тоо 29 808-д хүрчээ. Сүүлийн 24 цагт 70 хүн халдварын улмаас нас барсан байна. Өнгөрсөн хоногт “COVID-19”-ийн халдвар авсан 1375 хүн эмнэлэгт хүргэгдэж, 536 хүн хиймэл амьсгалын аппарат залгуулжээ.







Холбоотой мэдээ