“Ээж, охидын өдөрлөг” зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-10-12 21:05:29

Говь-Алтай /МОНЦАМЭ/. НҮБ-ын гишүүн 193 орон 2012 оноос жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг “Охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Энэ жилийн тэмдэглэлт өдрөөр Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, “Дэлхийн зөн ОУБ”-ын Говь-Алтай орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, “Гоо даль” групп хамтран "Ээж охидын өдөрлөг"-ийг зохион байгуулав.

Охидод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, эрхийг нь хамгаалах, охидын эрхийн талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан тус өдөрлөгт 40 ээж, 48 охин оролцсон юм. Өдөрлөгийн үеэр ээж, охидын харилцаа, тулгамдаж буй асуудал, цахим орчны аюулгүй байдал, зохистой хэрэглээ, охидын бэлгийн боловсрол зэрэг сэдвээр мэргэжлийн сэтгэл зүйч, эмч, холбогдох байгууллагаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл хүргэж ивээн тэтгэгчдийн гарын бэлгийг гардуулсан тухай ГБХЗХГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ