854 орчим сая төгрөгийг нөхөн төлүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-07-06 17:31:55

АТГ-аас өнөөдөр энэ оны хагас жилийн тайлангаа сэтгүүлчдэд танилцуулав. Энэ үеэр гэмт хэргийн улмаас улсад 27 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсанаас 854 орчим сая төгрөгийг нөхөн төлүүлсэн гэж тус газрын хэвлэлийн төлөөлөгч Т.Мөнхтунгалаг мэдээллээ.

Мөн 500.0 сая төгрөгийн тоног төхөөрөмж 15 ш, 33.0 сая төгрөгийн эксковатор 1 ш, 748.5 сая төгрөгийн автомашин 12 ш, 1121.8 сая төгрөгийн орон сууц 9 ш, 193.0 сая төгрөгийн хашаа байшин 5 ш, 20 сая төгрөгийн авто зогсоол 1 ш, 18 сая төгрөгийн мал, 69.1 сая төгрөгийн газар 5 ш, 1.2 сая төгрөгийн автобусны дугуй 4 ш, бэлэн мөнгө 640.0 сая, нийт 3 тэрбум 344.6 сая төгрөгийн эд хөрөнгийг хохирол нөхөн төлүүлэхээр битүүмжлэн хамгаалжээ.

Түүнчлэн хээл хахуулийн хэргийн хүрээнд автомашин 3 ш буюу 90.0 сая, бог мал 1 ш буюу 0.5 сая төгрөг, бэлэн мөнгө 1 тэрбум 379.7 сая төгрөг, нийт 1 тэрбум 470.2 сая төгрөг, 140 мянган ам.доллар хураасан байна. Албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан нийт 199 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авснаас 166 нь хянан шийдвэрлэсэн аж. Хянан шийдвэрлэсэн өргөдөл, гомдлын мөрөөр хууль тогтоомж зөрчсөн 21 зөрчлийг арилгуулахаар албан бичиг хүргүүлж, зөрчил гаргасан 15 албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага тооцуулсан байна.

Хэвлэлийн төлөөлөгч Т.Мөнхтунгалаг энэ үеэр хэлэхдээ, “Нийгэмд тулгарч байгаа авлига хээл хахуулийн хэрэг бүрийг АТГ шийдвэрлэх ёстой гэсэн иргэдийн хүлээлт их байдаг. Гэвч мөрдөн шалгах хэргийн харьяалал тодорхой хязгаартай байдаг учраас зарим өргөдөл гомдол хэрэгсдэггүй болох нь бий” гэлээ.

 

Н.Отгончимэг

Холбоотой мэдээ