Үхэр, могой жилтнээ эерэг сайн

Лавлагаа
dusem11@yahoo.com
2021-10-16 08:28:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны 10 дугаар сарын 16. Бямба гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Намрын адаг шар нохой сарын шинийн 11. Санчир гараг. Чөдөр одтой, долоон улаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр.

 

Өдрийн наран 7 цаг 13 минутад мандан, 18 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэв дэвших, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн.

 

Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал сайн бөгөөд эрхтэн хурц болно хэмээжээ.

Холбоотой мэдээ