Архангайд төгсөгчдийн төглийг байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-10-17 10:44:32

Архангай /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Намрын мод тарих аянд Архангай аймгийн 19 сумын ард иргэд, төр, хувийн хэвшлийн байгууллагууд нэгдэн 13 нэр төрлийн 18000 ширхэг суулгацыг тарьжээ.

2023 онд Архангай аймгийн түүхт 100 жилийн ой тохиохтой холбогдуулан УИХ-ын гишүүдээс санаачилга гарган  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн инженерүүдийг урьж орон нутагтаа мод, сөөг тарьж ургуулах сургалт, зөвлөгөөг 9 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулсан. 

Түүнчлэн сар гаруйн өмнөөс “Архангайд төгсөгчдийн холбоо”-той хамтран Цэцэрлэг хотдоо “Ногоон зурвас” байгуулах санаачилга гаргаж, өчигдөр Мааньт уулын энгэрт ногоон эмжээр хатгалаа.

Ногоон зурвас байгуулах газар болон хамгаалалтын хашааг аймгийн ОНХС-ийн хөрөнгөөр шийдвэрлэжээ. 

Архангай аймагт ЕБС-ийг төгссөн үе үеийн төгсөгчид энэхүү төгөл дэх мод, сөөгөө цаашид арчлан хамгаалж, тарьж ургуулсаар байх юм.

Холбоотой мэдээ