Хүнд болон маш хүнд 19 хүн эмчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-10-18 16:30:32

Архангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт PCR-аар шинжилсэн 183 сорьцоос 25, түргэвчилсэн оношлуурын 87 шинжилгээнээс 40, эмнэлзүйгээр 3, нийт 68 тохиолдол батлагджээ. 

Өчигдөр тусгай эмнэлгүүдээс 65, өрхийн эмнэлгийн хяналтад гэрээр эмчлүүлэгч 17, сумдад гэрийн эмчилгээнд эмчлүүлж байгаа 15, нийт 97 хүн эдгэрсэн.

Нийт 9949 тохиолдлын 9095 нь буюу 91,4 хувь нь эдгэрсэн.

Нийт нас баралт: 30

Эмчлүүлж байгаа 903: Үүнээс: 24 тусгай эмнэлэгт - 677:

Биеийн байдал: Хөнгөн 560, хүндэвтэр 98, хүнд 15, маш хүнд 4.

ӨЭМТ-үүдийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа 119:

Ар Мөнгөнчагнуур - 51, Ар Мөнхжин - 38, Ар Манал - 30

Эмчлүүлэгчдийн нас:

0-5 нас: 102

6-15 нас: 138

16-39 нас: 335

40-59 нас: 239

60-аас дээш: 89

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын гэрийн тусгаарлалтад – 1945

Аймгийн хэмжээнд I тунд 60292, II тунд 56253, III тунд 9450 хүнийг дархлаажуулсан байна.


Холбоотой мэдээ