“Нээлттэй хаалганы өдөрлөг” болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-10-18 17:34:23

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Есөнбулаг сумын ЗДТГ-аас маргааш “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулна.

Нээлттэй хаалганы өдөрлөгөөр:

-Сумын мэргэжилтэн, алба хаагчид

-Багийн Засаг дарга, Нийгмийн ажилтан

-Газрын даамал

-Сумын Хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд иргэд хөдөлмөрчдөд төрийн үйлчилгээг хүргэж ажиллах ажээ.  Мөн НҮБ-ийн дэмлэгтэйгээр хэрэгжиж буй гэр дулаалгын багцын талаарх мэдээллийг хүргэх юм. Өдөрлөгийг сумын ЗДТГ-ын “Иргэний танхим”-д зохион байгуулах тул иргэд, хөдөлмөрчдийг идэвхтэй оролцохыг холбогдох албанаас мэдээлэв.


Холбоотой мэдээ