Азийн U23 насны хөлбөмбөгийн "J" хэсгийн тоглолтууд ирэх 7 хоногт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-10-19 12:41:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази тивийн 23 хүртэлх насны АШТ-ний урьдчилсан шатны "J" хэсгийн тоглолтууд 10 дугаар сарын 25-31-ний өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Монголын хөл бөмбөгийн холбоо/МХБХ/-ны цэнгэлдэхэд явагдана.


Энэхүү тэмцээний хууваарийг танилцуулахад:


Тайланд - Монгол - 2021.10.25-ны 11:00 цагт


Малайз - Лаос -    2021.10.25-ны    15:00 цагт


Монгол - Малайз - 2021.10.28-ны   11:00  цагт


Лаос - Тайланд -    2021.10.28-ны   15:00 цагт


Тайланд - Малайз - 2021.10.31-ны 11:00 цагт


Лаос – Монгол -      2021.10.31-ны  15:00 цагт тус тус тоглоно.


Урьдчилсан шатны эдгээр тоглолтыг 10 дугаар сарын 25-31-ний өдрүүдэд хүлээн авахтай холбоотой гадны тоглогч, албаны хүмүүст зориулсан МХБХ-ноос олон улсын жишгийн дагуу "Хөөсөн систем" /BUBBLE ZONE/- ийг хэрэгжүүлж байна.


Иймд 10 дугаар сарын 21-ний өдрөөс  МХБХ-нд хандах, харилцах шаардлагатай хүмүүс холбогдох мэргэжилтэнтэй утсаар болон цахимаар холбогдох юм байна.



Ташрамд дуулгахад, энэ удаагийн Монголын шигшээ багт дуудагдсан 3 хаалгачийг та бүхэнд танилцуулж байна.


С.Батмагнай - Дэрэн клуб

А.Мэндбаяр - Дэрэн клуб

Х.Цэнгүүн - Улаанбаатарын Мазаалайнууд



Холбоотой мэдээ