1723,5 орчим тн ургац хураан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-10-19 17:10:20

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт 1723,5 орчим тн ургац хураан авлаа гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. 

Аймгийн хэмжээнд энэ онд төмс 59,7 га-д, хүнсний ногоо 117,6 га талбайд, тэжээлийн ургамал 30,0 га талбайд, жимс, жимсгэнэ 37,2 га талбайд тариалсан. Нийт 243,8 га талбайгаас 1723,5 орчим тн ургац хураан авч, ургац хураалт 100 хувьтай байна. Газар тариаланг хөгжүүлэх зорилгоор Булган, Сэврэй, Хүрмэн, Ноён сумын зоорь, Гурвантэс сумын услалтын системийг засварласан. Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс Хөдөө аж ахуйн газар, Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран газар тариалан эрхлэгчдэд талбайн үзүүлэх сургалтыг энэ онд зохион байгуулах байна. 

Холбоотой мэдээ