Үндэсний наадам урианхай сурын харваагаар эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-07-07 12:11:37

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын арга хэмжээ уламжлал ёсоор өнөөдөр Урианхай сурын харваагаар эхэлж байна.

Өнөөдөр өглөө 09 цагт сурын талбайд эхэлсэн Урианхай сурын харвааны тэмцээн 19 цаг хүртэл үргэлжилж шилдгүүдээ тодруулна. Урианхай сурын харваанд 150 гаруй харваач цэцээ сорьж байгаа бөгөөд зөвхөн эрчүүд оролцдог гэдгээрээ онцлогтой. Харин маргааш буюу баасан гарагт Буриад сурын харвааны тэмцээн болох бол энэ сарын 9-нд /бямба гарагт/ хүүхдийн сурын харваагаар үргэлжилнэ. 

Үндэсний их баяр наадмын сурын харваанд жил бүр 21 аймгийн 500 гаруй харваач оролцож цэц мэргэнээ сорин шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай. Монгол сурын харваа нь Буриад, Урианхай, Халх гэсэн гурван төрлөөр эртний уламжлалаа хадгалан хөгжиж ирсэн түүхтэй. Дашрамд сонирхуулахад, Эрийн гурван наадмын нэг сурын харваанд нэг түрүүлбэл мэргэн, хоёр түрүүлбэл хошой мэргэн, гурав удаа тэргүүлбэл гоц мэргэн, дөрөв бол гарамгай, тав бол дархан мэргэн цолыг хүртдэг байна. Монгол улсын хэмжээнд мэргэн цолтой 100 гаруй харваач байдаг

Д.Өлзий

Холбоотой мэдээ