БНАСАУ-д төрийн эргэлт гарсан гэх мэдээллийг няцаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-10-25 17:07:59

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-ын удирдагчийн дүү Ким Ё Жон төрийн эргэлт хийж, Ким Жөн Уныг түлхэн унагасан гэх мэдээллийг БНСУ-ын Үндэсний тагнуулын алба өөрсдийн цуглуулсан мэдээлэлд үндэслэн няцаажээ.


БНСУ-ын Засгийн газрын Засгийн газрын өөр нэг албан тушаалтан энэ мэдээг мөн үнэнд нийцэхгүй гэж мэдэгдсэн байна.


Ким Ё Жон тавдугаар сарын 6-наас зургаадугаар сарын 5-ны хооронд төрийн эргэлт хийж, Ким Жөн Уныг албан тушаалаас нь огцруулсан гэж хэвлэл мэдээллийн хэд хэдэн хэрэгсэл Америкийн “Globe” сониноос эш татан мэдээлсэн байна. Уг мэдээнд сүүлийн үед болсон арга хэмжээнүүдэд БНАСАУ-ын удирдагчийн оронд түүнтэй адилхан хүнийг оролцуулсан бөгөөд Ким Жөн Уны гадаад төрх өөрчлөгдсөн нь үүний баталгаа болно хэмээн мэдээлжээ. 

Холбоотой мэдээ