Цаатан хүүхдүүдэд тусгай бүртгэл хийж хувиар сонгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-07-08 01:02:44

Хөвсгөл аймгийн хэмжээнд элсэлтийн ерөнхий шалгалтанд орсон шалгуулагчид хувиараа сонгож эхэлсэн бөгөөд нийт 1500 орчим хувиараас сонгож байна.

Энэ жил үндэстний цөөнх болсон цаатан иргэдийн хүүхдүүдэд зориулсан тусгай бүртгэл хийж, хувиар олгоно хэмээн элсэлтийн комиссын дарга Ц.Цэвэгжав мэдээллээ. Тус аймагт 1831 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалтад орохоор бүртгүүлсэн боловч 60 орчим хүүхэд бичиг баримтын зөрчил, хоцорч ирсэн зэрэг шалтгааны улмаас шалгалтад ороогүй тул 1700 орчим хүүхэд хувиар сонголт хийж байгаа ажээ.

 Б.Гантуяа 

Холбоотой мэдээ