Залуус нэгдэж орон нутагтаа хандив илгээжээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-10-26 20:19:35

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Улаанбаатар хот дахь Сэлэнгэ аймгийн залуучуудын холбооноос аймгийн Онцгой комисст хандив өгчээ.

Улаанбаатар хот дахь Сэлэнгэ аймгийн Залуучуудын холбоо “Ковид-19 цар тахлаас хамтдаа сэргийлье” аян өрнүүлж, цугласан хандиваа аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргилд албан ёсоор хүлээлгэн өгчээ.

Тус холбоо нь нийслэл Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа Сэлэнгэ аймгаас гаралтай залуусынхаа дуу хоолой болж, тэдний эрх ашгийг хамгаалах, орон нутаг, залуучууд хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх үндсэн зорилгын дор эвлэлдэн нэгджээ. Үйл ажиллагаагаа эхлээд дөнгөж хоёр сар болж байгаа ч зорилгынхоо хүрээнд олон талт үйл ажиллагаа явуулсаар байгаа аж. Тус хамт олны хамгийн эхний ажил нь энэхүү хандивын аян байсан байна. Хандивын хүрээнд амны хаалт 10000 ширхэг, хүчилтөрөгчийн аппарат нэг ширхэг, хүчилтөрөгчийн гуурс 50 ширхэг, зайнаас халуун хэмжигч 3 ширхэг, пульсоксиметр 3 ширхэг, мэдрэгчтэй ариутгагч 5 ширхэг, бактерийн эсрэг саван 10 ширхэг /5литр/, гар ариутгагч гель 10 ширхэг /5 литр/ цугласан байна. 

Холбоотой мэдээ