Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг энэ сарын 15-нд товлон зарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-07-08 10:34:38

УИХ-ын дарга М.Энхболдод Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Сум дүүргйн ИТХ-ын сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох шийдвэрийн төсөл өргөн барьжээ. 

Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, 16.3 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11-д заасны дагуу Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын шийдвэрийн төслийг боловсруулсан байна. 

Тус төсөлд Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр товлон зарлахаар тусгажээ. Түүнчлэн санал авах өдрийг 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байхаар тусгасан байна. 

Н.Туяа

Холбоотой мэдээ