Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 90 гаруй хувиар өсжээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-10-28 18:22:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. СЗХ санхүүгийн салбарын 2021 оны гуравдугаар улирлын тойм мэдээллээ өнөөдөр танилцууллаа. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалттай санхүүгийн салбарын ДНБ-д эзлэх хувь хэмжээ 22.1 хувьд хүрчээ. Үүнээс хөрөнгийн зах зээлийн үнэлгээг ДНБ-д харьцуулсан дүн 13.4, даатгалын зах зээл 1.2, банк бус санхүүгийн байгууллага 6.7, хадгаламж, зээлийн хоршооны салбар 0.8 хувьтай байна.

Өнгөрсөн хугацаанд СЗХ чиг үүргийнхээ хүрээнд 3,489 зохицуулалттай этгээд, 2,388 даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагааг хянан зохицуулж ажиллажээ. Зохицуулалттай этгээдийг салбараар нь ангилбал:

  • үнэт цаасны зах зээлд бүртгэлтэй 312 ХК,
  • 257 мэргэжлийн оролцогч,
  • даатгалын зах зээлд нийт 321 даатгалын компани,
  • мэргэжлийн оролцогч, аудитор, 2,388 төлөөлөгч,
  • 531 ББСБ,
  • 225 ХЗХ,
  • 277 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага,
  • үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч 464 иргэн,
  • хуулийн этгээд, тэдгээрийн 1102 салбар тус тус үйл ажиллагаа явуулж байна. 

Өнгөрсөн хугацаанд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 91.0 хувиар өсөж 4,969.1 тэрбум төгрөгт хүрчээ



Холбоотой мэдээ