УИХ-ын дарга Г.Занданшатар Говь-Алтай аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-10-30 21:02:09

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар аравдугаар сарын 30-нд Говь-Алтай аймагт ажиллав. 

Тэрээр тус аймагт өрнөж буй томоохон бүтээн байгуулалттай танилцлаа. Тухайлбал, Алтай хотыг ундны цэвэр усаар хангах "Тайшир-Алтай" төслийн нээлтэд оролцлоо. Энэхүү төсөл гурван жилийн хугацаанд хэрэгжиж буй бөгөөд гадаргын усыг унд, ахуйн хэрэгцээнд цэвэршүүлэн аймгийн төв Алтай хотын нийт хүн амыг цэвэр усаар хангах чухал ач холбогдолтой юм. Харин үүний дараа УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулж буй "Оюунлаг Алтайчууд Номын баяр"-т оролцов.

Мөн тус аймгийн зарим суманд болсон байгалийн гамшигт үзэгдэл, үер усны улмаас орон гэргүй болсон иргэдийн хүсэлтийг Монгол Улсын Шадар сайдад уламжилж, Засгийн газрын /2021.09.29/-ний 297 тоот тогтоолоор 24 гэр олгохоор шийдвэрлэсэн билээ. Үүний дагуу дээрх өрхүүдэд гэр гардуулан өгөв. 


Мөн Говь-Алтай аймгийн дэд бүтцийн зарим асуудлуудтай газар дээр нь очиж танилцсан юм. Тодруулбал, Алтай хотын шинэ суурьшлын бүс болох "Солонго" хорооллын дэд бүтэцтэй холбогдох албаны төлөөллийн хамтаар танилцлаа.


Холбоотой мэдээ