“Оролцоод манлайлъя” залуучуудын цахим чуулган боллоо

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2021-11-01 14:20:21

Дорноговь /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймагт Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан залуучуудын хөгжил, оролцоо манлайллыг хангах зорилгоор “Оролцоод манлайлъя” аймгийн залуучуудын цахим чуулган боллоо.

Чуулганд аймгийн нийт 200 орчим залуу цахимаар оролцож, залуучуудын зонхилох өвчлөл, тулгамдсан асуудал, тэдний хөдөлмөр эрхлэлт, залуучуудын эрүүл, аюулгүй амьдрах, хөгжих орчин, “Манлайлагч залуус хөтөлбөр”-ийн Говьсүмбэр аймаг дахь хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсож харилцан ярилцсан байна.

Ташрамд дурдахад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан аймаг, сум орон нутагтаа эрхэлсэн ажил үйлс, нийгмийн идэвх оролцоогоор манлайлсан залуусыг аймгийн “Шилдэг залуу” өргөмжлөл, МЗХ-ны 100 жилийн ойн медаль болон  бусад шагналаар шагнаж урамшуулжээ.

Говьсүмбэр аймаг нийт 18008 хүн амтай бөгөөд хүн амын 35,4 хувийг 16-35 насны залуучууд эзэлдэг аж.

Холбоотой мэдээ