Шинжлэх ухаанд ээлтэй дипломатч “Хубилай" медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-07-08 15:30:23

Монгол Улсын ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медалиар Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Г.Жаргалсайханыг өнөөдөр шагналаа.

Түүнийг Монгол улс, Европын цөмийн судалгааны төв /ЦЕРН/-тэй хамтран ажиллах, хамтын үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвх санаачилга гаргасныг өндрөөр үнэлэн шагнав. Шагналыг ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл гардуулан өгөв.

Тус шагналыг ШУА-ийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаад, дотоодын судлаач, эрдэмтэн болон төрийн зүтгэлтэн нарт олгодог журамтай.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ