Усанд сэлэлтийн анхан шатны мэдлэг олгох сургалт эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн онцгой байдлын газар /НОБГ/-аас алба хаагчдад усанд сэлэлт, усанд эрэн хайх, аврах ажиллагааны анхан шатны мэдлэг, дадлага олгох сургалтаа эхлүүлэв.
Тодруулбал, 2021 оны
гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд алба хаагчдын бие бялдрын хэвийн
үзүүлэлт чийрэгжилтийг хангах, усанд сэлэлт, усанд эрэн хайх, аврах ажиллагааны
анхан шатны мэдлэг, дадлага олгох сургалтыг Баянгол дүүргийн
Усан спорт сургалтын төвд даваагаас баасан гарагуудад зохион байгуулж
байх юм.
Сургалтаар алба хаагчдад
өврөөр даллах сэлэлтийн техник, нэрвэгдэгчийг тээвэрлэх, аврах үйл ажиллагаа,
уртын шумбалтын техник, осолдогчоос усанд дотор биеэ хамгаалах арга техник, усанд
сэлэлтийн тамирчдын хоололт, мэлхий сэлэлтийн хөл, гар, амьсгалын дасгалыг
хослуулах, усан санд устай дасах, амьсгалын дасгалыг хослуулах зэрэг мэдлэг
олгох юм.
Сургалт 12 дугаар сарын
03-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд бүтцийн нэгжүүдийн 30 гаруй алба хаагч
хамрагдаж байна гэж НОБГ-аас мэдээллээ.