Улаанбаатар хотын аварга шалгаруулах анхан шатны тэмцээн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-11-10 10:40:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын аварга шалгаруулах анхан шатны цахим тэмцээний техникийн хурал болон туршилтын тэмцээн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны 19 цагт цахимаар эхэлнэ.


Тэмцээнд бүртгүүлсэн оролцогчдын тооноос хамаарч зөвхөн 7-8 нас болон 9-10 насны хөвгүүдийн ангилал цахимаар зохион байгуулна. Иймээс 10-ны хуралд зөвхөн 7-8, 9-10 насны оролцогчид оролцох бөгөөд техникийн хуралд төхөөрөмжүүдээ бэлдэх шаардлагатай. Туршилтын тэмцээнд оролцоход заавал Tornelo хаягтай байх шаардлагатай бөгөөд өөрсдийн профайлаар орж насны ангиллаа сонгон бүртгүүлнэ.


Хөвгүүдийн ангиллын 11-12, 13-14, 15-16 нас тус бүрт бүртгүүлсэн шатарчдын тоо цөөн байгаа тул эдгээр насны бүх оролцогчид 11 дүгээр сарын 26-28-нд танхимаар болох хагас шигшээ тэмцээнд шууд оролцоно.


Харин 6 хүртэлх насны хөвгүүдийн ангиллын анхан шатны тэмцээн танхимаар болох ба нийт 52 оролцогч бүртгүүлсэн тул 2 зонд хувааж, зон тус бүрээс эхний 15-д шалгарсан /нийт 30/ өсвөрийн шатарчид хагас шигшээ тэмцээнд оролцоно. А зоны тэмцээн “Шинэ Эхлэл Бодь” клубт, Б зоны тэмцээний “Элит Брэйн” клубт зохион байгуулах бөгөөд тэмцээн 11 дүгээр сарын 13-14-нд буюу амралтын өдрүүдэд болно.


Түүнчлэн 17-18 насны хөвгүүдийн ангилалд бүртгүүлсэн 6 шатарчин улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд шууд оролцох боломжтой гэдгийн Зохион байгуулах комиссоос мэдээллээ.

Холбоотой мэдээ