Ширээний теннисний I зэргийн тамирчдыг шалгаруулах тэмцээн болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын ширээний теннисний холбоо /МШТХ/-ны энэ спортын нэгдүгээр зэргийн төлөөх аварга шалгаруулах тэмцээн 11 дүгээр сарын 13-нд эхэлнэ.
Энэхүү тэмцээнд оролцож
ур чадвараа сорих тамирчдын сугалааг баасан
гараг /11.12/-ийн 17.00 цагаас явуулах юм байна.
Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан хоёрдугаар зэргийн тэмцээнд оролцож зэрэг авсан болон эхний байрт шалгарсан тамирчдад МШТХ-ноос баяр хүргэж, спортын өндөр амжилт хүссэн юм.