Эрдэнэт хот үерийн хамгаалалтын дэд бүтцээ бүрэн шинэчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-11-12 12:48:02
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Эрдэнэт хотын үерийн хамгаалалтын дэд бүтцийг шинэчлэх, өргөтгөх болон цэвэр усны сүлжээг сайжруулах зорилгоор аймгийн ЗДТГ-аас Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал төслийг хэрэгжүүлж байна. Төслийг Европын Сэргээн босголт хөгжлийн банкны 7 сая ам.долларын зээл болон болон Европын Холбооны буцалтгүй тусламжийн 7 сая ам.доллароор санхүүжүүлж байгаа.

Төслийн зөвлөх үйлчилгээг Мон Консалтинг”, БДО аудит ХХК үзүүлнэ. Эдгээр компаниудын төлөөлөлтэй аймгийн Засаг дарга уулзлаа. Уулзалтын үеэр төслийн зөвлөх багаас Эрдэнэт хотод Төслийн зохицуулагч-аар гурван хүний бүрэлдэхүүнтэй баг гаргаж ажлын байраар хангаж өгөх санал тавьжээ.

Төслийн хүрээнд ирэх оны нэгдүгээр улирал хүртэл техник эдийн засгийн тооцооллуудыг гаргаж үерийн далан хийх, шугам солих компанийг аймгийн ЗДТГ-аас шалгаруулах ажээ. 




Холбоотой мэдээ