Булган аймгийн Бугат суманд шүлхий өвчин илэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-11-15 17:27:47
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Малын гоц халварт шүлхий өвчин улсын хэмжээнд 13 аймгийн 76 суманд гарч, 121 голомт үүссэн байна. Орхон аймгийн Мал эмнэлгийн газраас аймгийн хэмжээнд хоёр сумын 480 толгой малд мялзан, шүлхий өвчний голомт байгаа эсэхэд тандалт шинжилгээ хийхэд голомт илрээгүй байна.

Гэхдээ Булган аймгийн Бугат сум, Сэлэнгэ аймгийн Орхон, Орхонтуул суманд голомт бүртгэгдсэн нь гоц халдварт өвчин орж ирэх эрсдэл өндөр байгаа юм. Иймд Мал эмнэлгийн газраас урьдчилан сэргийлэх ажлыг  зохион байгуулж төлөвлөгөөг гарган ажиллаж байна.

Мөн иргэдийг эрүүл хүнс, мах, махан бүтээгдэхүүнээр хангахын тулд мал эмнэлгийн нэгдсэн систем, гарал үүслийн бүртгэлийн мэдээлэлд бүртгэгдсэн махыг нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар Завхан, Хөвсгөл аймаг эрүүл бүсэд хамрагдаж байна.

 

Холбоотой мэдээ