Цанын шигшээ багийн тамирчид Европод бэлтгэлээ базааж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын цанын үндэсний шигшээ багийн тамирчид “Бээжин-2022” өвлийн олимпод оролцох зай төрлөө нэмэгдүүлэх, дараагийн эрхийг нэмж авах зорилгоор Европыг зорьсон юм.
Тэд Швейцар улсад болох олимпын эрх олгох Дэлхийн цом
болон Олон улсын цанын холбоо /FIS/-ны 6 цуврал тэмцээнд оролцохоор бэлтгэлээ
базаана.
Финлянд улсад 2021 оны 2 дугаар сард болсон дэлхийн Залуучуудын
АШТ болон Германд зохион байгуулсан ДАШТ-д амжилттай оролцож “Бээжин-2022”
өвлийн олимпын их наадамд гүйлтийн цанын эрэгтэй 15 км, эмэгтэй 10 км-ийн зайд
оролцох эрхийг урьдчилсан чансаагаар аваад байна.
Тус олимпын квот 2 эрхээр явуулах тамирчнаа Монголын цанын холбоо шийдээгүй байгаа. Урьдчилсан байдлаар "FIS" оноо нь Монголдоо хамгийн өндөр байгаа ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар оролцох юм. Харин дэлхийн цомын цуврал тэмцээнд оролцох 5 тамирчин, оюутнуудын ДАШТ-д оролцох 7 тамирчны хэнийх нь FIS оноо 2022 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр хамгийн өндөр, бэлтгэл форм сайн байсан нь Цагаан олимпод торгон жолоо өргөх юм.