Вакцинжуулалтын 3 дахь тунд 10210 иргэн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-11-16 18:12:37

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 51 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 14651 боллоо. Үүнээс Зуунмодод 16, Цээлд 11, Баянжаргаланд 8, Борнуурт 6, Эрдэнэд 5, Жаргалантад 3, Батсүмбэрт 2 тохиолдол батлагджээ.

Орон нутагт 15440 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 14531 нь эдгэрчээ. Халдвар аймгийн хэмжээнд тархсанаас хойш тус өвчний хүндрэлээр нийт 54 өвчтөн нас барсан байна. 

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 873 иргэн эмчлүүлж байгаагаас 270 насанд хүрэгч, 13 жирэмсэн эх, 35 нь хүүхэд байна. Гэрийн эмчилгээнд 360 насанд хүрэгч, 195 хүүхэд байна.

Өнөөдрийн байдлаар тусгаарлалтын байранд өвчтөн байхгүй бөгөөд шинээр 84 иргэнийг хяналтад авч, 67 иргэн хяналтаас гарч, 1369 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна.

Вакцинд хамрагдалт аймгийн хэмжээнд эхний тунд 59740 дахь тунд  57040, 3 дахь тунд 10210 иргэн тус тус хамрагдаж, нийт дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн тоо 126990 боллоо.

 

Холбоотой мэдээ