Хүүхэд хамгааллын чиглэлээр UNICEF-тай хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/ хүүхэд хамгааллын чиглэлээр НҮБ-ын Хүүхдийн сан буюу UNICEF-тэй хамтран ажиллахаар боллоо.
Тус сангийн хүүхэд
хамгааллын ахлах мэргэжилтэн Д.Амараа, Өсвөр үе хариуцсан ахлах мэргэжилтэн
Д.Болорчимэг нарыг МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, Техникийн
хэлтсийн мэргэжилтэн С.Ундрахбат нар хүлээн авч уулзаж богино, дунд хугацаанд хүүхэд
хамгааллын чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар харилцан ярилцаж, санал
бодлоо хуваалцжээ.