Онлайн блиц шатрын тэмцээн ням гарагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-11-17 11:35:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэн хөгжсөний 100 жил, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан шатрын тэмцээн 11 дүгээр сарын 21-нд болно.


Шинжлэх ухааны доктор, профессор Монгол Улсын Төрийн соёрхолт эрдэмтэн Р.Энхбатын санаачилгаар зохион байгуулж буй тус тэмцээн онлайн блиц хэлбэрээр болох юм байна.


Тодруулбал, ирэх ням гарагт /2021.11.21/ 11 цагаас http: // lichess.org цахим  платформ дээр Монголын шатрын холбооны /А, Б/ ангилалаар явагдаж шилдгүүдээ шалгаруулна.


Оюун ухааны спорт шатрыг олон нийтэд сурталчилах, шатарчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор тус тэмцээнийг  ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэн, Монголын шатрын холбоо, “Шаг дуг цод”  шатрын клубээс хамтран зохион байгуулж байна.



Холбоотой мэдээ