Японд автомат жолоодлогын систем бүхий хурдны галт тэрэг туршжээ

Дэлхийд | Технологи
Jargal.d@montsame.mn
2021-11-17 11:45:18

ТОКИО. /NHK/. Японы анхны автомат жолоодлогын систем бүхий “Шинкансэн” хурдны галт тэргийг төмөр замын “JR” компани туршлаа гэж NHK телевиз мэдээлжээ.


Туршилтыг шөнийн цагаар Нийгата мужийн төмөр замын хэсэгт явуулжээ. Жолооч галт тэрэгний толгой хэсэгт туршилтыг хянаж байсан ч хяналтын самбарт хүрээгүй байна. Туршилтын үеэр “Шинкансэн”-ий хурд цагт 100 км-т хүрч, хэвийн бус нөхцөл байдал гараагүй байна.


"NHK" телевизээр мэдээлснээр, хүн амын хурдацтай хөгшрөлтөөс болж Япон улс ирээдүйд орон нутгийн ажилчид, тэр дундаа галт тэрэгний жолоочийн хомсдолд орж магадгүй гэсэн болгоомжлолтой холбоотойгоор жолоочгүй галт тэргийг хөгжүүлж байгаа ажээ.


Холбоотой мэдээ