Хятадад шинэ үеийн сансрын хөлгийг туршжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ЖЮЧЮАНЬ, 2025 оны зургаадугаар сарын 19 /People's Daily/. Хятадын шинэ үеийн жолоодлогот сансрын хөлөг болох “Мэнжөү”-гийн (Мөрөөдлийн завь) тэг өндөрт үйлдсэн туршилтын нислэг амжилттай болсноор Сар руу жолоодлогот нислэг үйлдэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал алхам боллоо гэж сансрын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газар /CMSA/ мэдээлжээ.
Уг хөлгийг Жючюань сансрын хөлгийн буудлаас хөөргөж туршсан байна. Хатуу түлшт хөдөлгүүр бүхий хөлөг хөөрснөөс 20 секундийн дараа туршилтын нислэгийн өндөрт хүрчээ. Үүний дараа буцах капсул хөлгөөс салж, урьдчилан тогтоосон бүсэд амжилттай газардсан байна.