Их аварга Тэрүнофүжи 4 даваатай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-11-17 16:57:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башёгийн 4 дэх өдрийн барилдаанд 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Оношо /М-2/-той учраа таарч, түүнийг кимэдаши мэхээр хаяж  4 даваатай болов.


Маргааш Их аварга Тэрүнофүжи Таканошотой барилдана. Энэ өдөр Комүсүби Ичиножёо А.Ичинноров, Сэкивакэ Митакэүмитэй барилдан түүнд  ошидаши мэхээр унаснаар 2 унаатай, 2 даваатай болов.


Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн, Таканошо/М-2/-той барилдан түүнд ошидаши мэхээр ойчиж 4 унаатай башёг үргэлжлүүлж байна.


Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/, Эндо /М-4/-той хүч үзэж түүнд шитатэнагe мэхээр унаснаар 3 унаатай болов.


Тамаваши Б.Мөнх-Оргил/М-6/, Чиёошома Г.Мөнхсайхан /М-7/-тай учраа таарч түүнийг цүкидаши мэхээр давснаар тэд адилхан 3 даваа, 1 унаатай байна.


Озэки Шодай, Вакатакакаге /М-1/-тэй таарч барилдан, түүнийг ошидаши мэхээр давж 3 даваатай боллоо.


Озэки Такакэйшо, Дайэйшо /М-1/-той хүч үзэн түүнийг  цүкиотоши мэхээр хаяж 4 даваатай болов.


Сэкиваке Мэисэй, Мёогирюү /М-3/-тэй таарч түүнийг цүкиотоши мэхээр хаяж, 2 даваа, 2 унаатай байна.

Холбоотой мэдээ